Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хоригийг хүлээж авбал чуулган хуралдана

М.Цэцэг
2015 оны 9 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ. Асуудал шийдэгдвэл ээлжит бус чуулганыг хаах юм. Гэхдээ хоригийг хүлээж авах эсэхээс нэлээд зүйл шалтгаалах аж.

Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 31.8,31.9-д заасны дагуу холбогдох байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахаар зарлажээ. 

Энэхүү хуулийн заалтад:

31.8.Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсөн бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгож, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно”

31.9.Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэжээ.

 

Зураг