Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ iPhone-ы Live Photos яаж ажилладаг вэ?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 9 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Саяхан танилцуулагдсан iPhone 6S, iPhone 6S Plus ухаалаг утаснуудын нэгэн сонирхолтой чадвар бол Live Photos байлаа.

Энэ шинэ чадварын тухай ойлголтуудыг нэгтгэн хүргэж байна.

  • Live Photos бол авсан фото зурагны урд ба хойд агшнуудыг багтаасан нийт 3 секундын урттай хөдөлгөөнт дүрс.
  • Шинэ iPhone-оор авсан гэрэл зураг бүр цаанаа ийм хөдөлгөөнт хувилбар хадгалж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл зураг бүр амьд болжээ.
  • Ийм зураг авахад илүү үйлдэл, мэдлэг шаардахгүй, зүгээр л авдагаараа авсны дараа зурган дээр хуруугаараа хэсэг дарахад ингэж хөдөлгөөнтэй харагдана.

  • Энэ дүрс нь видео биш, Apple-ын боловсруулсан форматтай, 12 MP хэмжээтэй нэг цул фото бөгөөд үзэх үед тусгай технологиор задлан хөдөлгөөнд оруулна.
  • Live Photos нь мөн орчны дуу чимээг бичиж авдаг.
  • Ийм давхар боломжийг хадгалж байгаа учраас нэг зураг нь одоогийн энгийн зурагнаас хоёр дахин их хэмжээтэй болно.
  • Утсан дээрээ зураг гүйлгэн үзэх үед ердийн зурагнууд бус хөдөлгөөнтэй шилжилтийг харах болно. Энэ нь цоо шинэ, сонирхолтой боломж.

  • Live Photos чадварыг сүүлийн OS хувилбараар шинэчлэгдсэн төхөөрөмж бүр буюу iOS 9 суусан iPhone, iPad дээр үзэх боломжтой. Мөн Mac OS X El Capitan суусан Mac компьютер бүр дэмжинэ. Удахгүй Facebook-ын iOS аппликэшн мөн дэмждэг болно. Apple Watch мэдээж бүрэн боломжтой.
  • Хуучин OS-той төхөөрөмжүүд дээр энэ нь ердийн JPG зураг болж харагдах гэнэ.
  • iOS 9 суух боломжтой төхөөрөмжүүд
    • iPhone 6S, iPhone 6S Plus, iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 5S, iPhone 5C, iPhone 5, iPhone 4S
    • iPad Pro, iPad Air 2, iPad Air, iPad 4, iPad 3, iPad 2, iPad mini 4, iPad mini 3, iPad mini 2, iPad mini
    • iPod touch 6th generation, iPod touch 5th generation

Эх сурвалж: Apple