Дэлхийн тулааны спортын II наадам өнөөдөр ОХУ-ын Санкт Петербург хотод нээлтээ хийнэ.
Энэхүү наадмыг олон улсын олимпийн хороо (ЮС)-ны ивээл дор олон улсын спортын “Спорт аккорд” холбоо, Оросын бие хамгаалах урлагийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Хоёр дахь удаагаа болж буй уг наадамд дэлхийн 140 гаруй орны 1500 гаруй тамирчин айкидо, бокс, туялзуур сэлэм, жүдо, жиү-жицү, каратэ, кендо, кикбокс, муай-тай бокс, самбо, савате, сүмо, тэквондо, бөх, үшү гэсэн спортын 15 төрөлд 136 багц медалийн төрөлд өрсөлдөх юм.
Манай улс жүдо, сүмо, муай-тай бокс гэсэн гурван төрөлд оролцох бөгөөд манай цагаан өмсгөлтнүүд өчигдөр хойд хөршийг зорив.
| Жүдо бөхийн тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүн | |
|---|---|
| Эрэгтэй | Эмэгтэй |
| Б.Батгэрэл /ОУХМ/ | М.Уранцэцэг /ОУХМ/ |
| Г.Одбаяр | Д.Сумьяа /ОУХМ/ |
| Г.Түвшинжаргал | Ц.Цэрэннадмид |
| Б.Жанчивдорж | Ц.Наранжаргал |
| Н.Батсуурь | Б.Мөнхтуяа |
Жүдо бөхийн тэмцээн зөвхөн багийн төрлөөр болох бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдээс ОУХМ Б.Батгэрэл, Г.Одбаяр, Г.Түвшинжаргал, Б.Жанчивдорж, Н.Батсуурь нар хүч үзнэ.
Харин эмэгтэйчүүдийн багийн төрөлд энэ жилийн дэлхийн аварга ОУХМ М.Уранцэцэг, ОУХМ Д.Сумьяа, Ц.Цэрэннадмид, Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй цагаан өмсгөлтнүүд барилдахаар болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!