Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Парламент 2015” шатрын тэмцээн болно

open.parliament.mn
2015 оны 9 сарын 10
open.parliament.mn

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын бага хурал болон Улсын Их Хурлын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

 

Уг тэмцээн Бямба гарагийн /2015.09.12/ 09.00 цагт Төрийн ордонд эхлэх бөгөөд тэмцээн швейцарь системээр найман өрөг тоглох юм.

Тэмцээнийг гишүүдийн болон ажилтнуудын гэсэн хоёр ангиллаар, нээлттэй (эмэгтэй оролцогчийг хамтатгаад) төрлөөр явуулах аж.

Ангилал тус бүрт эхний таван байр эзэлсэн оролцогчид Улсын Их Хурлын даргын өргөмжлөл, мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын  өргөмжлөлийг тусгай байр эзэлсэн хоёр эмэгтэй оролцогчид олгох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.