18:03 2015/09/08
УИХ-ын дарга З.Энхболд Барилга Хот Байгуулалтын сайд, Зам Тээврийн сайд, Хөдөлмөрийн сайдыг томилох тухай тогтоолыг гишүүдэд танилцуулж, гишүүдийн зүгээс санал хэлээгүй учир тогтоолыг батлав.
Зургаан сайд тус бүрийг чуулганд оролцсон гишүүдийн 87-оос дээш хувийн саналаар дэмжиж Засгийн газрын гишүүнээр томиллоо.
УИХ-ын дарга чуулганы төгсгөлд "Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх асуудал “Шударга ёс” эсвэл ажлын тав хоногийн завсарлага авснаар хойшилсон байгаа. Энэ хугацаа ирэх долоо хоногийн Мягмар гарагт дуусна" хэмээн санууллаа.
17:55 2015/09/08
Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдаар томиохыг дэмжлээ
Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг томилох асуудлыг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэж, санал хураалаа. Санал хураалтад 58 гишүүн оролцсоноос 57 гишүүн дэмжиж, 98.3 хувийн саналаар Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдаар томилохыг дэмжлээ.
17:45 2015/09/08
Зам Тээврийн сайдаар М.Зоригтыг томилохыг дэмжлээ
Засгийн газрын зургаан сайдыг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Тав дахь сайд буюу Зам Тээврийн сайдаар УИХ-ын гишүүн М.Зоригтыг томилох асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон нийт гишүүдийн 87.5 хувийн саналаар дэмжлээ.
17:35 2015/09/08
З.Баянсэлэнгийг БХБ-ын сайдаар томилохыг дэмжлээ
Барилга Хот Байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг томилох асуудлыг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэж, санал хураалаа. Санал хураалтад 58 гишүүн оролцсоноос 54 гишүүн дэмжиж, 93.1 хувийн саналаар З.Баянсэлэнгийг БХБ-ын сайдаар томилохыг дэмжлээ.
17:24 2015/09/08
Шадар сайд, БОНХАЖ сайд, Сангийн сайдыг албан ёсоор томиллоо
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-11-нд БНХАУ-ын Далиан хотод болох Дэлхийн эдийн засгийн форумд оролцохоор 18:00 цагаас БНХАУ-руу нислэгтэй учраас УИХ-ын дарга Засгийн газрын гишүүдийг томилох тогтоол гаргаж Шадар сайд, БОНХАЖ сайд, Сангийн сайдыг албан ёсоор томиллоо.
Ингээд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт гадаадад томилолттой байгаа учир Шадар сайд Ерөнхий сайдыг орлож үлдлээ.
17:16 2015/09/08
Сангийн сайдаар Б.Болорыг томилохыг дэмжлээ
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Гурав дахь сайд буюу Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Болорыг томилох асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон нийт гишүүдийн 91.7 хувийн саналаар дэмжлээ.
16:55 2015/09/08
Н.Батцэрэгийг БОНХАЖ-ын сайдаар томилохыг дэмжлээ
Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг томилох асуудлыг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэж, санал хураалаа. Санал хураалтад 59 гишүүн оролцсоноос 52 гишүүн дэмжиж, 88.1 хувийн саналаар Н.Батцэрэгийг БОНХАЖ-ын сайдаар томилохыг дэмжлээ.
16:10 2015/09/08
Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг томилохыг дэмжлээ
Шадар сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг томилох талаар санал хураалаа. Санал хураалтад 58 гишүүн оролцсоноос 52 гишүүн дэмжиж, 89.7 хувийн саналаар Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг томилохыг дэмжлээ.
15:16 2015/09/08
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд
Яг одоогийн байдлаар Шадар сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг томилох тухай хэлэлцэж, УИХ-ын гишүүд нэр дэвшигчдэд хандан үг хэлж, асуулт асууж байна.
16:10 2015/09/08
Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг томилохыг дэмжлээ
Шадар сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг томилох талаар санал хураалаа. Санал хураалтад 58 гишүүн оролцсоноос 52 гишүүн дэмжиж, 89.7 хувийн саналаар Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг томилохыг дэмжлээ.
16:55 2015/09/08
Н.Батцэрэгийг БОНХАЖ-ын сайдаар томилохыг дэмжлээ
Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг томилох асуудлыг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэж, санал хураалаа. Санал хураалтад 59 гишүүн оролцсоноос 52 гишүүн дэмжиж, 88.1 хувийн саналаар Н.Батцэрэгийг БОНХАЖ-ын сайдаар томилохыг дэмжлээ.
17:16 2015/09/08
Сангийн сайдаар Б.Болорыг томилохыг дэмжлээ
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Гурав дахь сайд буюу Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Болорыг томилох асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон нийт гишүүдийн 91.7 хувийн саналаар дэмжлээ.
17:24 2015/09/08
Шадар сайд, БОНХАЖ сайд, Сангийн сайдыг албан ёсоор томиллоо
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-11-нд БНХАУ-ын Далиан хотод болох Дэлхийн эдийн засгийн форумд оролцохоор 18:00 цагаас БНХАУ-руу нислэгтэй учраас УИХ-ын дарга Засгийн газрын гишүүдийг томилох тогтоол гаргаж Шадар сайд, БОНХАЖ сайд, Сангийн сайдыг албан ёсоор томиллоо.
Ингээд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт гадаадад томилолттой байгаа учир Шадар сайд Ерөнхий сайдыг орлож үлдлээ.
17:35 2015/09/08
З.Баянсэлэнгийг БХБ-ын сайдаар томилохыг дэмжлээ
Барилга Хот Байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг томилох асуудлыг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэж, санал хураалаа. Санал хураалтад 58 гишүүн оролцсоноос 54 гишүүн дэмжиж, 93.1 хувийн саналаар З.Баянсэлэнгийг БХБ-ын сайдаар томилохыг дэмжлээ.
17:45 2015/09/08
Зам Тээврийн сайдаар М.Зоригтыг томилохыг дэмжлээ
Засгийн газрын зургаан сайдыг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Тав дахь сайд буюу Зам Тээврийн сайдаар УИХ-ын гишүүн М.Зоригтыг томилох асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон нийт гишүүдийн 87.5 хувийн саналаар дэмжлээ.
17:55 2015/09/08
Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдаар томиохыг дэмжлээ
Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг томилох асуудлыг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэж, санал хураалаа. Санал хураалтад 58 гишүүн оролцсоноос 57 гишүүн дэмжиж, 98.3 хувийн саналаар Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдаар томилохыг дэмжлээ.
18:03 2015/09/08
УИХ-ын дарга З.Энхболд Барилга Хот Байгуулалтын сайд, Зам Тээврийн сайд, Хөдөлмөрийн сайдыг томилох тухай тогтоолыг гишүүдэд танилцуулж, гишүүдийн зүгээс санал хэлээгүй учир тогтоолыг батлав.
Зургаан сайд тус бүрийг чуулганд оролцсон гишүүдийн 87-оос дээш хувийн саналаар дэмжиж Засгийн газрын гишүүнээр томиллоо.
УИХ-ын дарга чуулганы төгсгөлд "Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх асуудал “Шударга ёс” эсвэл ажлын тав хоногийн завсарлага авснаар хойшилсон байгаа. Энэ хугацаа ирэх долоо хоногийн Мягмар гарагт дуусна" хэмээн санууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!