Айлын хоол амттай ч
Гэрийн хоолны зай үлддэг -1. Айлд эрээ цээргүй цадтал идэх хүн цөөн гэсэн санаа 2. Ямарваа үйл явдал тус тусын онцлог журамтай гэх мэтийн зүйрлэл
«Энэ нь айлын хоолонд цадахгүй, гэрийн хоолны зай үлдэх гэсэн утгаараа биш зочин хүн ховдоглон идэхийг цээрлэдэг, монголчууд “Юу байгаагаараа дайлах нь хүний ёс, Юу ч үгүй дуусгах нь нохойн ёс” гэдэгтэй холбоотой. Айл юу байгаагаараа дайлсаар атал юм олдсон дээр нь гэсэн шиг ханаж цадахыг мэдэхгүй, сувдаглан идэх юм үзээгүй, шинжгүй занг цээрлэдэг нь айлын хүндлэлийг үл тоосон, хүндлээгүй хэрэг болох бөгөөд айлын хоолноос цадтал идэх нь дээр өгүүлсэнчлэн нохойн ёс мэт болоод ерөөс бэлгэ чанараар үзэх тул хүн атал нохой адил болох гэсэн жигшил санаагаар үзэх билээ. Нохой мэт хоослох аваас дайлж цайлж байгаа айлдаа ч гэсэн эвгүй байдал үүсэх зэргээс аль аль талдаа сэргийлж цээрлэн хэлсэн бололтой. Мөн ингэж айлд ховдоглон идэх, гэртээ харамч хавчиг байх хүнийг “Айлд намар, гэртээ хавар” гээд их л үл таашаадаг.»
төрөх (хүүхэд эхээс гарах)
≠ үхэх, егүүтэх, мажийх, талийх, үлтэх, халих, хиарах
ЭМЭЭЛ – уналга ачлагын үед морь малд тохдог бүүрэг, хавтас гөлөм зэрэг тоногоос бүрдсэн хэрэгсэл
эмээл шуух – эмээлийг гөлмөөр нь бүтээж олмоор нь даруулах
эмээлийн агт – эмээлийн хавтасны доорх унааны нуруунд тулдаг хэсэг
эмээлийн баавар – эмээлийн хавтасны дөрвөн үзүүрийн чимэглэл
эмээлийн бүүрэг – эмээлийн босоо хэлбэртэй хоёр хэсэг мод
эмээлийн ганзага – эмээлийн өмнө хойно нь юм тэгнэж тогтоох нарийн суран оосор
эмээлийн гөлөм – эмээлийн олом жирмийн халхавч жийрэг
эмээлийн даруулга – эмээлийн олонцог тогтоох товчин тоног
эмээлийн загас – эмээлийн бүүрэг, хавтасны дундах бяцхан дөрвөлжин мод
эмээлийн мод – хоёр бүүрэг, хавтсаас бүрдсэн яс мод
эмээлийн олонцог – эмээлийн модны суудлын жийрэг бүрээс
эмээлийн тоног – эмээлийн баавар, даруулга мэтийн чимэглэл
эмээлийн угсуурга – эмээлийн олом жирэм уях гогцоо
эмээлийн хавтас – эмээлийн хоёр бүүрэгний доорх олом, жирэм, дөрөөний сур, ганзага, угсуурга зэргийн тогтоодог хавтгай мод
эмээлийн хонго, хонх – эмээлийн доторх хөмрөг хөндий
эмээлийн хяр – эмээлийн бүүрэгний дээд ирмэг дагуу байрлах тоног
эмээлийн суудал – эмээлийн хоёр бүүрэгний дундах хүн суух хэсэг
эмээлийн шуулт – гөлмийг бороонд шуухад бэхлэх оосор
эрвээлжин эмээл – хүүхдэд зориулсан жижигхэн навтгар эмээл
ЭМЭЭЛЭЭ ГЭДСЭНДЭЭ АВАХ хэлц. эмх замбараагүй болох, эх толгойгоо алдах
ЭМЭЭЛ ДЭЭР АМИА ХАЙЛАХ хэлц. морь унаж нэг насыг барах
ЭМЭЭЛ ХЭЛТИЙСЭН ДЭЭР ХАЗААР МУЛТРАХ хэлц. азгүйтсэн дээрээ бүтэлгүйтэх, дахин бүтэлгүйтэх
“Хи-Х”
БИЧЛЭГИЙН ХУВИЛБАР |
ЗӨВ БИЧЛЭГ |
дараах/дараахи |
ДАРААХ |
дийлэнх/дийлэнхи |
ДИЙЛЭНХ |
ихэнхи/ихэнх |
ИХЭНХ |
ойрх/ойрхи |
ОЙРХ |
олонх/олонхи |
ОЛОНХ |
цөөнх/цөөнхи |
ЦӨӨНХ |
доорх/доорхи |
ДООРХ |
доторх/доторхи |
ДОТОРХ |
дээрх/дээрхи |
ДЭЭРХ |
хойгуурх/хойгуурхи |
ХОЙГУУРХ |
дундах/дундахь |
ДУНДАХ |
наадах/наадахь |
НААДАХ |
“ДАХЬ, ДЭХ”
дөрөвдэх/дөрөвдөх |
ДӨРӨВ ДЭХ |
долоодахь/долоодох |
ДОЛОО ДАХЬ |
зургадугаар/зургаадугаар |
ЗУРГААДУГААР |
долдугаар/долоодугаар |
ДОЛООДУГААР |
Эх сурвалж: МОНГОЛ ХЭЛНИЙ ТАЙЛБАР ТОЛЬ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!