Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сайдуудын нэрийг өргөн барих хуулийн хугацаа өнөөдөр дуусна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарын нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хуулийн хугацаа өнөөдөр дуусна. Энэ хүрээнд УИХ-д суудалтай намуудаас сайдын нэрсийг шаардаж эхэлсэн гэх мэдээлэл Төрийн ордонд хөвөрч эхлэв. 

Хэдийгээр Их Хурлын дарга З.Энхболд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байгаа ч түүний оронд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нэрсийг хүлээж авах боломжтой.

МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хувьд Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нарыг сайдад нэр дэвшүүлсэн нь нэгэнт тодорхой болсон. Харин АН тухайд, эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн М.Зоригт, Г.Баярсайхан, Б.Болор нарын нэрийг сайдад дэвшүүлэхээр болжээ.


МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл:

Шадар сайдад - Н.Батцэрэг

Барилга, Хот байгуулалтын сайдад - Ц.Оюунбаатар

БОНХАЖ-ын сайдад - З.Баянсэлэнгэ


АН:

Зам тээврийн сайдад - М.Зоригт

Хөдөлмөрийн сайдад - Г.Баярсайхан

Сангийн сайдад - Б.Болор