Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргэнд энэ сарын 1-нд нэгэн шинэ хүн мэндэлсэн билээ. Тэгвэл эх орны маань шинэхэн иргэнд Ганзам гэх нэр хайрласан талаар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.
Одоогоор Ганзам хүү болон түүний ээж н.Батцэцэг нар аймгийн нэгдсэн эмнэлэгт байгаа юм байна. н.Батцэцэгийн хувьд тав дахь төрөлт бөгөөд одоо эх, хүүгийн биеийн байдал сайн байгаа аж.
Дашрамд дуулгахад, Ганзам хүүд Улаанбаатар Төмөр замаас 16 нас хүртэл нь галт тэргээр үнэгүй зорчих эрх бүхий үнэмлэхийг олгохоор болсон байна. Ер нь галт тэргэнд хүн төрсөн тохиолдол ховор бөгөөд сүүлийн таван жилд ийм явдал тохиогоогүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!