Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” түүхэн гэрэл зургийн цомгийн нээлт болов

Б.МАНЛАЙ, IKON.MN
2015 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” түүхэн гэрэл зургийн цомгийн нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Та бүхэнд хичээлийн шинэ жилийн өдрийн мэнд хүргэе. Нэгэн түүхэн үйл явдалтай холбоотой та бүхнийг өнөөдөр энд урьсан юм. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан эмгэнэлт үйл явдлын нэг бол дэлхийн 2 дугаар дайн билээ. Энэ дайн дууссан өдрийг өнөөдөр дэлхий даяар албан ёсоор тэмдэглэх гэж байгаа.

Өнөөдөр та бүхнийг урьсан гол зорилго бол дэлхийн 2 дугаар дайныг дуусгахад тухайн үеийн БНМАУ ямар түүхэн чухал үүрэг гүйцэтгэснийг харуулсан зургийн цомгийг танилцуулахад оршиж байгаа юм. Хэрэв та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн тавдугаар сарын 7-нд эх орны дайнд монголчууд “бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” уриан дор хэрхэн ажиллаж, ямар хувь нэмэр оруулсан тухай зургийн цомог нийтэлж байсан.

П.ЦАГААН: Монгол Улсын Ерөнхийлөгч эх түүхээ үнэн бодит, бүрэн бүтэн болгох тал дээр тууштай ажилласаар ирсэн.

Энэ удаа “Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” цомгийг та бүхэнд хүргэж байна. Монголчууд ЗХУ болон холбоотон гүрнүүдтэй байгуулсан гэрээний дагуу Манжуур болон Өвөр Монголын ахан дүүсээ чөлөөлөх дайнд оролцон хилийн дээс алхсан юм. Дөнгөж 800 мянга орчим хүн амтай байсан Монгол дэлхийн энэ том дайнд оролцсон. Бид энхтайвны хүчний талд баттай зогсож, эд материалын дэмжлэг үзүүлэхээс гадна зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн Чөлөөлөх дайнд оролцсон түүхтэй. Энэ түүхт 70 жилийн ойг тохиолдуулаад Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгээс дэлхийн 2 дугаар дайны ялалтын 70 жилийн ойд зориулан гаргаж байгаа цуврал бүтээлүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар дэмжин ажиллаа.

 

MPA.m

Энэхүү цомогт урьд өмнө олонд ил болоогүй байсан баримт сэлт, зургийг оруулснаараа онцлог юм. Монгол Улсын Ерөнхийлөгч эх түүхээ үнэн бодит, бүрэн бүтэн болгох тал дээр тууштай ажилласаар ирсэн. “Монголын эх түүх” хэмээх долоон боть номыг Ерөнхийлөгч дэмжиж хэвлүүлснийг та бүхэн санаж байгаа байх. Өнөөдөр та бүхэнд толилуулж буй “Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” цомог нь уншигчдын сонирхлыг татахын зэрэгцээ судалгааны ач холбогдолтой бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна” хэмээв. 

MPA.mn