• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ НҮҮДЭЛЧДИЙН ТАЙЛБАР ТОЛЬ: Нэрс жимсний тухай

МОНСУДАР
2015 оны 9 сарын 2
iKon.MN

Алирсын овгийн олон наст бөөрөнхий, хар болон цэгээндүү хөх өнгийн чихэрлэг амттай, шүүслэг үр жимсийг бид нэрс гэж нэрлэдэг билээ. Монгол оронд хар ба хөх гэсэн хоёр төрлийн нэрс ургадаг.

Нэрсийг бүрэн боловсорсон үед нь буюу 8 дугаар сарын эхээс шилэн, модон, паалантай сав ба модны үйс, долонгоор хийсэн сүлжмэл ба зангидмал сагсанд гараар шувтран түүж, тэр хэвээр нь идэхээс гадна цагаан идээтэй хольж иддэг. Мөн шүүс, ундаа, дарс зэргийг хийнэ.

ХАР НЭРС /Vacciniummyrtillus L/ 

Хурц ирмэгтэй,үсгүй мөчир бүхий 15-40 см өндөр сөөгөнцрийн үр жимс. Цэгээндүү хар өнгөтэй,10 мм голч бүхий бөөрөнхий хэлбэртэй, исгэлэндүү аргуун амттай, хүрэн улаан, улбар хүрэн зөөлөн эдтэй, өндөг хэлбэрийн улаан дуу хүрэн өнгийн олон үртэй.

 

Энэхүү жимс нь Хэнтийн уулсын төвд хөвч тайгын хушин ой,шилмүүст ой, Тэрэлжийн ширэнгэн дотор ургана. Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр голын эхэнд ихээр тархан ургадаг.

Хэрэглээ: Хар нэрсийг түүхдээ ойрхон шүдтэй савар хутгуураар түүжшинэ өрөм, нойтон аарц, нунтаг ээзгий,ааруул зэрэгтэй хутгаж элсэн чихрээр амтлан идээ тавьдаг.

Салхи сайн ордог асар майхан буюу саравчинд тусгай бэлтгэсэн тавиурын цэвэр дэлгэц дээр хар нэрсийг нимгэн зулж 1-2 өдөр сэврээсний дараа торон дэлгэц дээр асгаж, хэт халуун биш газар хатаана. Хатааж байхдаа үе үе хутгаж хөдөлгөнө. Хатаасан буюу шинэ жимсгэнээр шүүс, цай, ханд бэлтгэдэг.

Ач холбогдол: Хар нэрс нь үрэвсэл эсэргүүцэх, шээлгэх, цөс хөөх,гэдэсний шимэгч хорхойг туулгах, нян устгах,өвчин намдаах, цус тогтоох, бие махбодын ерөнхий чалх тамирыг сайжруулах, давсны солилцоог хэвийн байлгах, харааг хурц болгох үйлдэлтэй.

ХӨХ НЭРС /Vacciniumuliginosum L/ 

Мөлхөө үндэслэг иштэй, 40-50 см өндөр, салаа шулуун буюу өндиймөл иштэй, хүрэн бор буюу бараан саарал холтостой, бөөрөнхий мөчиртэй жижиг сөөгийн үр жимс. Цэгээн өнгөр бүхий хөх өнгөтэй, ногоон махлаг эдтэй, бөөрөнхий хэлбэртэй, 8-9 дүгээр сард боловсордог. Зарим нутагт үүнийг намгийн нэрс хэмээн нэрлэх нь бий. 

 

Энэхүү жимс нь Хэнтий, Хөвсгөл,Хангай, Монгол Дагуурын нутгаар тагийн бүсэд хар мод,холимог ой, ойн цоорхой, сөөг ширэнгэн дунд ургадаг.

Хэрэглээ: Хөх нэрсийг гараар шувтран түүж,тэр хэвээр нь буюу нухаж сүү, өрөм, цөцгий, шинэ ээдэмтэй хольж элсэн чихрээр амталж иднэ. Нойтон ааруулд шинэ нэрс хольж базаад, элдэв хэвэнд оруулан,дэлгэж хатаадаг. Мөн шүүсэн аарцтай найртал нь хольж, тэр даруйд буюу ааруул,хурууд болгон нойтноор нь хэрэглэнэ. 

Хэрвээ хатааж хэрэглэхээр бол энэхүү жимс нь хэврэг тул бяцлалгүйгээр болгоомжтой түүж, эхлээд 50-55°С дулаанд сайтар сэврээсний дараа 60-65°С дулаан орчинд гүйцэд хатаана.

Ач холбогдол: Хөх нэрс нь хоолны дуршлыг сайжруулах, ходоод, нойр булчирхайн шүүрэл ялгарлыг  нэмэгдүүлэх, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх,хялгасан болон бусад судасны ханыг бэхжүүлэхэд тустай. Мөн цөс, шээс хөөх, үрэвсэл намжаах,ходоод, гэдэсний шархлааг илааршуулах, халуун бууруулах,чийг бам, уушгины сүрьеэ эмчлэх, бие махбодын дархлаа,эсэргүүцлийг дээшлүүлэх, харшил эдгээх, хараа сайжруулах зэрэг үйлчилгээтэй.

Монголчууд суулгахыг зогсоох, ходоод,гэдэсний хурц үрэвслийг эмчлэх,халуун буулгахад хөх нэрсний ханд бэлтгэж уулгадаг.

Эх сурвалж: Монгол нүүдэлчдийн тайлбар толь II боть: Идээ ундааны толь номоос

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
marano adrendo [202.21.106.146] 2017/2/3
that*s a cool but this photo is bad fr everything i feel like bluberry
1 | 0 Хариулах
sindy lewes [202.21.106.146] 2017/2/3
yeah you*re very smart girls huh
1 | 0 Хариулах
Зочин [202.131.226.86] 2015/9/2
angli nershil n uneheer hetsu ym
0 | 2 Хариулах
Зочин [27.123.214.124] 2015/9/2
латин
3 | 0 Хариулах
Зочин [45.117.34.66] 2016/12/16
blueberry
0 | 1 Хариулах
cinda [202.21.106.146] 2017/2/3
blueberrry
1 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2015/9/2
uu zaza har ners gej anh udaa sonsch bn. idej uzhinsan. ehniih n had bishu hadand urgadag ain. nasan turshda buru oilgolttoi yavj bsan bshd eeen
0 | 0 Хариулах
z [122.201.27.118] 2015/9/2
ehniih zurag ni uhriin nud bn
0 | 3 Хариулах
zochin [202.21.112.150] 2015/9/2
uhriin nud iim baidaggv sh dee.
1 | 1 Хариулах
Зочин [202.21.116.99] 2015/9/2
Har ners ch gesen yasgui
0 | 1 Хариулах
Зочин [92.224.177.114] 2015/9/3
blueberry ners gej uu, amt n manai mongold urgadgaas shal oor sul amttai. har ners gej bdag bol ter n manaid urgadag bolj taarah.
0 | 3 Хариулах
tatta mitta [202.21.106.146] 2017/2/3
really are you sure
0 | 0 Хариулах