Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд торгуулийн хуудас хүргүүлж байна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв нь нийслэл хотын  гудамж, замаар зорчиж буй улсын бүртгэлгүй, дугааргүй, техникийн хувьд бүрэн бус, хяналтын үзлэг оношилгоонд хамаарагдаагүй /утаа ихтэй, өнгө үзэмжгүй, албан татвар, агаарын бохирдол, зам ашигласан төлбөр төлөөгүй, жолоочийн хариуцлагын даатгалгүй/ тээврийн хэрэгсэлийн эзэмшигчийн гэрийн хаягаар 4,391 торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлээд байгаа ажээ.

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар

  • Хурд хэтрүүлсэн зөрчил 54,198
     
  • Гэрэл дохионы зөрчил 16,081 
     
  • Энхтайваны өргөн чөлөө нэгдүгээр эгнээр замын хөдөлгөөнд оролцсон 158,059 зөрчөл илрүүлж торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

“Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна хэмээн Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.