Дэлхийгээр тойрон аялаж тухайн улс үндэстний ёс жаягын дагуу хуримаа хийдэг Канад улсын иргэд Карл Фикс, Сандра Бьюг нар манай улсад ээлжит хуримаа хийхээр болжээ. Тодруулбал есдүгээр сарын 07-нд Гэрлэх ёслолын ордонд 14:30 минутаас гэрлэлтээ баталгаажуулах юм байна.
Манай оронд ирж байгаа нь хоёр хосын хувьд 13 дахь орон нь болж байгаа бөгөөд Гоёо Травел Аялал жуулчлалын компанийн шугамаар ирсэн аж.
Тэд анх 2004 онд хуримаа хийсний дараа ингэж жил бүр хаа нэг газар давтан хуримлаж байхаар шийдсэн байна. Үүнийгээ Гиннесийн номонд бүртгүүлэх ч юм уу ямар нэг зорилгогүй гэдэг. Гол нь амьдрал богинохон тул бие биедээ хайртай гэдгээ дахин дахин бататгаж, өөрсдийн амьдралаа зугаатай болгоход чиглэж байгаа гэнэ.
Бид хуримын үйл ажиллагаанаас сурвалжлан хүргэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!