Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Картгүй иргэд 1,000 төгрөгөөр зорчиж эхэллээ

Б.Тогтох
2015 оны 9 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийж байгаа билээ. Энэ шинэчлэлийн хүрээнд өнөөдрөөс эхлэн “U-money” карттай иргэн 500 төгрөгөөр, харин бэлэн мөнгөөр зорчвол 1,000 төгрөг төлөхөөр болж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар  200 мянган иргэн буюу нийт зорчигчдын 14-15 хувь нь смарт картаар зорчиж байгаа юм. Иргэд карт авахгүйгээр бэлэн мөнгөөр зорчих нийтийн тээврийн шинэчлэл дорвитой хийгдэж чадахгүй байгаа учраас нийслэлийн удирдлагууд иргэдээ торгосон нь энэ. Гэвч карттаа иргэдэд ч дамжин суулт үнэгүй байж чадахгүй байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар  200 мянган иргэн буюу нийт зорчигчдын 14-15 хувь нь смарт картаар зорчиж байгаа юм.

Дамжин суултын үнэ үнэгүй хэмээн өнгөрсөн зунжин рекламдсан Нийтийн тээврийн газрынхан өнөөдөр алдагдал хүлээж байна 500 төгрөгөөр хаашаа ч хамаагүй явж чадахгүй гэсэн асуудал ярих болсон билээ. Тиймээс сэлгэн суулгалтыг үнэ гэсэн мөртлөө үнэтэй явуулж, дээрээс нь зорчих тасалбараа 1,000 төгрөг болгож байгаад нийслэлчүүд шүүмжлэлтэй хандаж буй.  

Сэлгэн суултын үр дүнгээр өглөө орой 1,000 төгрөгөөр харьдаг байсан иргэд 2,000 ба түүнээс дээш төгрөгөөр харьдаг болоод байгаа. Мөн оюутнууд ч мөнгөөр зорчиж эхэлсэн учраас МОХ-оос эсэргүүцэл зарлахаа мэдэгдсэн. Харин нийслэлийн удирдлагууд оюутнуудын мөнгийг тухайн сард нь эгүүлэн олгоно хэмээж байгаа билээ.

Зураг