10:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ онд хэрэгжүүлж байгаа замын ажлын явцтай танилцана. Сэтгүүлчдэд зориулсан нэгдсэн унаа Хангардь ордны урдаас 10:00 цагт хөдөлнө.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд:
11:30 цагт: Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүхийн өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд :
12:00 цагт: МҮХАҮТ, Шингэрүүлсэн Хийн Аж Ахуй Эрхлэгчидийн Холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
Улсын Филармоний зааланд:
12:00 цагт: Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн 175 жилийн ойд зориулсан "Соло Концертын Үдэш" нэртэй сонгодог хөгжмийн тоглолтоо 2015 оны есдүгээр сарын 04-нд Монголд анх удаа УДБЭТ-т толилуулах гэж буй нэрт төгөлдөр хуурч Вадим Холоденкогийн тоглолтын талаарх мэдээллийг хүргэнэ.
Батлан хамгаалах яаманд
14:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд ахмад дайчдад төрийн дээд одон медаль гардуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!