Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авах захирамж гаргасан билээ.
Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 29, 30 буюу энэ амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар хязгаарлан хөдөлгөөнд оролцуулна.
Өнөөдрийн тухайд, сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!