МУГЖ Г.Ариунбаатар алдарт Мариинский театрын уран бүтээлийн 233 дахь улирлын нээлтийн тоглолтод оролцохоор болжээ.
Тоглолт ирэх есдүгээр сарын 27-нд ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт болох бөгөөд МУГЖ Г.Ариунбаатар тус театрын гоцлол дуучин Юлия Маточкинатай хамтарсан тоглолт хийх юм байна. Тоглолтын хөтөлбөрт сонгодог ари, романсуудын зэрэгцээ Монгол, Буриад дуунууд багтсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!