“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн АТГ-аас цагдан хориод байсан билээ.
Түүнд холбогдох шүүх хурал болоогүй ч түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулна гэсэн үндэслэлээр саатуулаад байсан юм.
Г.Дэнзэн хууль шүүхийн энэ мэт бусармаг үйлдлийг эсэргүүцэн гурван долоо хоногийн өмнө Цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарласан. Улмаар бие нь дийлэхгүй ухаан алдаж комын байдалд шилжсэн бөгөөд хоёр нүд нь юм харахгүй болж, цаашлаад хоёр хөл нь мэдээ алдсан талаар түүний өмгөөлөгч нь мэдээлэл өгч байсан.
Г.Дэнзэн Ц.Оюунгэрэл гишүүнтэй уулзахдаа гэрээслэл бичиж үлдээсэн бөгөөд үнэн хэзээд ялдаг учраас би шударгаар үнэний өмнөөс сөрөх болно хэмээн ярьсан байдаг.
Харин энэ бүхний дараа Г.Дэнзэнг АН-ын удирдлагууд арайхийн анхаарч хуулийнханд нөлөөлж чадсанаар түүнийг өлсгөлөн зарлахыг нь зогсоолгож батлан даалтад гаргасан юм. Тэгвэл, Г.Дэнзэн хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Биеийн байдал нь нэлээд сульдсан бөгөөд батлан даалтад гарах хугацаандаа эмчилгээ хийлгэж, алдсан шингэнээ нөхөх, улмаар дархлаагаа сайжруулахаар эмчилгээнд хамрагдаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!