Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Исламистууд 2,000 жилийн настай сүмийг дэлбэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 8 сарын 26
iKon.MN

Өчигдөр Исламын улс бүлэглэлийнхэн Сирийн Пальмира хотод байдаг 2,000 жилийн настай Баалшамин сүмийг дэлбэлж байгаа гэрэл зургуудыг тараажээ.

Зурган дээр исламистууд тэсрэх бодисуудыг сүм дотор зөөн байрлуулж байгааг харуулсан байна.

Үүний дараа сүмээс саарал утаа гарч байгаа зураг, түүний дараах балгас болсон зургуудыг мөн нийтэлжээ.

Зургийн тайлбар дээр “Буруу номтны Баалшамин сүмийг бүрэн нураалаа” гэж бичсэн байна.

НҮБ-ын соёлын байгууллага ЮНЕСКО сүмийг нураасан явдлыг дайны гэмт хэрэг гэж зарлажээ.

 
 
 

 

 
 

 

Эх сурвалж: Associated Press