1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буй. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайдаар ахлуулан байгуулсан.
Ажлын хэсгээс түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм.
Ойн хүрээнд Сүхбаатар аймагт энэ сарын 19, Дорноговь аймагт энэ сарын 21-нд ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн бол Улаанбаатар хотод энэ сарын 28-нд тэмдэглэхээр боллоо.
Ялалтын ойг тохиолдуулан хөшөө дурсгалын цогцолборт цэцэг өргөх
Баярын хурал, хүндэтгэлийн концерт
Ойд зориулсан үзэсгэлэн
Үдшийн цэнгүүн
Ёслолын буудлага
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!