Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төмс, хүнсний ногоог нөөцлөх агуулах, зоорийн хэвийн нөхцөлийг хангуулах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газартай хамтран 2015 оны ургац хураалт, зоорийн хангамж, нийлүүлэлт, төмс, хүнсний ногоо хүлээн авах бэлтгэл ажлыг шалгахаар удирдамж боловсруулан ажиллаж эхэлжээ.
Ажлын хэсгээс өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн 6 дүүрэгт удирдамж хүргүүлэн, ажлын чиглэл өгсөн байна.
Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд 270 сая төгрөгийн өвс тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!