Монгол Улсын Их Хурлаас 2009 онд баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого” болон 2010 онд баталсан Концессын тухай хуулийн хүрээнд Улаанбаатар хот хүн амынхаа өсөн нэмэгдэж буй эрэлт, хэрэгцээг хангах, иргэдэд хүрэх дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцан ашигтай түншлэн ажиллаж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж бүрдээд байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 21/31 дүгээр тогтоолоор 37 төсөл бүхий “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” батлагдаж, 2015 оны 82 дугаар тогтоолоор 9 төсөл нэмэгдэн нийт 46 төсөл /барилга байгууламж, орон сууцны салбарын 3, авто зам, тээврийн салбарын 9, боловсрол, соёл урлаг, биеийн тамирын салбарын 20, эрүүл мэндийн салбарын 9, инженерийн дэд бүтцийн болон бусад салбарын 5/ хэрэгжиж байгаагаас 2014 онд дараахь 7 концессын гэрээ байгууллаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 132 дугаар тогтоолоор дахин 7 төслийн онцгой эрх /концесс/ олгох гэрээ байгуулахаар шийдвэрлэсний дагуу дараах төслүүдийн концессын гэрээг байгуулж байна.
Үүнд:
НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!