Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нацистуудын алт ачсан галт тэргийг олсон гэнэ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд нацистуудын алт эрдэнэс ачсан галт тэрэг ор мөргүй алга болсон гэсэн яриа байдаг.

Тэгвэл Польшийн хоёр иргэн хуягласан галт тэргийн цувааг олсноо зарлажээ.

Польшийн баруун өмнөд хэсгийн Валбрзих хотын ойролцоо галт тэргийн цуваа байгаа гэнэ.

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр 150 метр орчим урттай, хуягласан, зэвсэглэсэн галт тэрэгт ямар нэг ачаа байгаа гэж түүнийг олсон Пол, Герман нар ярьжээ.

Хэрвээ энэ үнэхээр сураггүй болсон алт, эрдэнэс мөн бол Польшийн хуулиар олсон хүмүүс нь 10 хувийг авах ёстой гэнэ.

Дайны сүүлээр Зөвлөлтийн Улаан арми Польшийн Вроцлав хотод орж ирэхэд нацистууд энэхүү алт ачсан галт тэргийн цувааг баруун өмнө зүгт хөдөлгөсөн гэдэг.

Нутгийн хүмүүс уг галт тэргийг Польш-Чехийн хил хавьцаа алга болсон гэлцдэг.

Зарим түүхч нар нацистууд баруун өмнө зүгийн уулс дунд нууц туннель байгуулсан ба тийш алтыг аваачсан байх, харин түүнд нэвтрэх баримтууд устсан гэж таамагладаг юм.

Алдагдсан эрдэнэс ангуучлах тал дээр мэргэшсэн судлаач Тадеуш Словиковски тэднийг үнэхээр галт тэргийн цувааг олсон байх, харин алт нь хадгалагдаж байгаа эсэхэд эргэлзэж байна хэмээн Польшийн радиод ярьжээ.

Одоо Польшийн эрх баригчид олдсон галт тэргийн цувааг шалгах гэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Telegraph