2012 оны сонгуулиас хойш Засгийн газар хоёр удаа солигдож, энэ оны долдугаар сард Засгийн газрыг нөхөн бүрдүүлэх улс төрийн нөхцөл байдал үүссэн. Гэвч иргэд хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг шийдэхэд тогтвортой Засгийн газар шаардлагатай.
Тиймээс засаглалын энэхүү тогтворгүй байдал Монгол Улсын Засгийн газар, МҮЭ-ийн холбооны олон жилийн хамтын ажиллагаа, хамтын гэрээ хэлэлцээрээр дамжуулан хэрэгжүүлэх хөдөлмөр, нийгмийн олон чухал асуудлууд тасалдаж, хойшлогдож байгаа аж. Үүний нэг нь төрийн албан хаагчдын цалинг улсын төсөвт тусгасны дагуу 90 тэрбум төгрөгт багтаан нэн яаралтай нэмэгдүүлэх.
Энэ нь ямар ч байсан багаар бодоход цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээ юм. Түүнчлэн Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Зохистой хөдөлмөрийг бий болгох чиглэлээр” Монгол Улс өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэх үйл явцад шууд сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ. Дээрх асуудлуудтай холбогдуулан МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр мэдээлэл өгч иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийн үүднээс дараах шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байгаа юм байна.
Шаардлагад:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!