Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дэнзэнг батлан даалтаар гаргажээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгдэж олонд танигдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн өчигдөр батлан даалтаар хорих ангиас гарлаа. 

Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2, 150.3-аар хэрэг үүсгэн ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хориод байсан юм.

Хэдийгээр шүүхээс тогтоосон хорих хугацаа нь дууссан боловч албадан хорьсоор байсан тул Г.Дэнзэн эсэргүүцлээ илэрхийлж энэ сарын 7-ны өдрөөс эхлэн өлсгөлөн зарласан. Үүнээс болж түүний биеийн байдал эрс муудаж эхэлжээ.

Иймд биеийн байдлыг нь харгалзан үзэж, өчигдөр 17:00 цагт батлан даалтад гаргасан байна.