Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх амралтын өдрүүдэд ТЭГШ, СОНДГОЙГООР хэрхэн зорчих вэ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 8 сарын 21
iKon.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авах захирамж гаргасан билээ.

Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 22,23,29,30-ны амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах болсон.

Тэгвэл ямар дугаартай машин, аль өдөр нь дугаараар хязгаарлагдахыг доорх зургаас харна уу

 

Нийслэлийн авто зам засвар, хот тохижилтын ажлын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй.