Монголын хүүхдийн спортын V их наадам ирэх сард болно
Монголын хүүхдийн спортын V их наадмыг ирэх есдүгээр сарын 12-18-нд спортын 17 төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү наадамд 21 аймаг, 9 дүүргийн 2,500 гаруй тамирчин, 1,000 гаруй багш, дасгалжуулагч, албаны зочид, төлөөлөгчид оролцох аж.
Тэмцээнийг олон улсын наадам, олимпийн жишгээр зохион байгуулах бөгөөд цаашид Монгол Улсад тив, дэлхийн хэмжээний наадам зохион байгуулах суурь бэлтгэл ажлыг эхлүүлж, спортын маркетинг, менежментийг шинэ шатанд хөгжүүлэх томоохон алхам болно гэдгээрээ онцлог юм.
Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан Хүүхдийн спортын V их наадмын танилцуулга, элч тамирчин сонгох, цахим хуудас нээх үйл ажиллагааг маргааш Эрүүл мэнд, спортын яамны хурлын зааланд зохион байгуулах нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
