МАЙХАН – модон багана нурууны гадуур бөс даавуу зэргийг нөмөргөөд олон оосроор гадаслан босгосон оромж, асар, хэлбэр байдал нь олон янз байдаг.
майхны ам – майхны үүд
майхны ваадан – майхны ам талыг нээх зөрүүлэх хоёр хошуу
майхны гол – майхны их биеийн хоёр талын хэц
майхны нуруу – майхны хоёр баганын дээд үзүүр дэх сэнжинд тогтоох урт мод
майхны самсаа – эмээлийн өмнө хойно нь юм тэгнэж тогтоох нарийн суран оосор
майхны сүүл – майхны бөгсөн этгээдийн нарийн үзүүр
майхны хаяавч – майхны хаяа тойруулан хийсэн унжлага
майхны хэц – майхны олон уулзарт бэхлэн хийсэн олс дээс
майхны шанаа – майхны майхны хоёр голын хойд урд хоёр хошуу
майхны шувуу – майхны багана
ЖУРАМЛАСАН ҮГС
Бичлэгийн хувилбар |
Зөв бичлэг |
гарьд / гарди |
ГАРДИ |
хэчнээн / хичнээн |
ХЭЧНЭЭН |
нэлээд / нилээд |
НЭЛЭЭД |
идэвх / идэвхи |
ИДЭВХ |
хүртэлх / хүртлэх |
ХҮРТЭЛХ |
бодот / бодит |
БОДИТ |
аварга / аврага |
АВАРГА |
адасга / адсага |
АДАСГА |
шүдэнз / чүдэнз |
ЧҮДЭНЗ /лаа чүдэнз/ |
төвд / түвд |
ТӨВӨД /төвөд ном/ |
шамарга / шамрага |
ШАМАРГА |
шударга / шудрага |
ШУДАРГА |
хир/хэр |
Хэр /хэмжээ/ |
ЭТГЭЭД ҮГ ХЭЛЛЭГ
БАКЬ – бүдүүн, бадируун (Монгол хэлний “бахим” хэмээх үгийг хураасан)
ЛОББИ – хахууль (Англи хэлний “lobby – бусдыг аргалахыг оролдох, бусдад нөлөөлөх” гэсэн үгийн орчуулга хэлбэр)
МОЖОО – орой үдэш согтсон нөхдөө гэр оронд нь хүргэх (Монгол хэлний “морин жолооч” гэсэн үгийг хураасан)
НААСТАР – сэтгэл, сонирхол (Орос хэлний “настроение – сэтгэл санаа” гэсэн үгээс үүсгэсэн)
НО – сэжиг, буруу зүйл (Орос хэлний “но – харин, гэвч, боловч” гэсэн үгээс үүсгэсэн)
ПАЙНАГ – мулгуу, дүйнгэ (Орос хэлний “паника – ихэд тэвдэх, мэгдэх” гэсэн үгээс үүсгэсэн)
ШАВРЫН ХААЛТ – хориг саад (машин тэрэгний дугуйны “шаврын хаалт” гэсэн үгийг утга шилжүүлсэн)
ШИЗО – солиорол, гажиг (Орос хэлний “шизофрения – элийрэх, балайрах өвчин” гэсэн үгээс үүсгэсэн)
ШҮРҮҮПДЭХ – турхирах, хатгах (Орос хэлний “шуруп – эр эрэг” гэсэн үгээс үүсгэсэн)
ХӨЛД НЬ СУУХ
Хөлд нь суух – Ая тал засаж байгаад санасандаа хүрэх гэж оролдох
(Монголчуудын мал аж ахуйт соёлоос үүссэн хэлц. Догшин морийг шууд очоод бариад авч болохгүй болохоор барих хүн хөл дээрээ хагас суун ойртон ойртсоор хөлд нь хүрч, аажмаар босож хондлой, хүзүү мундаанд нь хүрч илэх зэргээр аргалан барихыг “хөлд нь суух” гэдэг бөгөөд үүнтэй адилтган аливаа ажил үйлээ бүтээхийн тулд ая талыг засаж, арга эвийг олж байгаад санасандаа хүрэх гэж оролдохыг ийнхүү хэлдэг байна.)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!