Монгол Улс, БНСУ-ын ойн хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалт өнөөдөр БОНХАЖЯ дээр боллоо.
Уулзалтад БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, БНСУ-ын Ойн сайд Шин Вон Сов, БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ерөөлт, БНСУ-ын Гадаадын хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны газрын дарга Ким Юн Гуан болон Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төслийн захирал Чой Сү Чон нар оролцлоо.
“Ногоон хэрэм” төсөл нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, Зүүн хойд Азийн ойн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд түлхэц болсон гэж үзлээ. Төслийг 2020 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хугацааг сунгалаа гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|