Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа.
Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжийн өмчийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2, 150.3-т зааснаар хэрэг үүсгэн, АТГ шалгаж байгаа юм.
Тэгвэл Г.Дэнзэн хорих ангидаа өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарласан гэж баттай эх сурвалж мэдээллээ. Харин энэ талаар АТГ-аас тодруулахад, “Өлсгөлөн зарласан талаар бидэнд мэдээлэл ирээгүй, мэдэхгүй байна” гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!