Үйл үг бүтээх “-л” дагаврыг хамгийн түгээмэл хэрэглэдэг бөгөөд түүнийхээ хэрээр ч энэ дагавартай үгсийг эргэлзэж алдаж бичих нь олонтоо. Тиймээс үйл үг бүтээх “-л” дагаврыг хэрхэн зөв бичих дүрмийг тайлбарлавал:
Дүрэм зөрчигдөх тохиолдол:
холтос+л=холтосло, үндэс+л=үндэслэ, хувцас+л=хувцасла
хагас+л=хагасал, нугас+л=нугасал,
шөрмөс+л=шөрмөсөл, харгис+л=харгисал
Энэ дүрэмд хамаарах зарим үгсийг зөв бичих нь:
Буруу бичлэг |
Зөв бичлэг |
ЭДЛЭГЭЭ |
ЭДЭЛГЭЭ |
БАТЛАГАА |
БАТАЛГАА |
ЛАВАЛГАА |
ЛАВЛАГАА |
ТӨЛВӨЛГӨӨ |
ТӨЛӨВЛӨГӨӨ |
ЗӨВӨЛГӨӨ |
ЗӨВЛӨГӨӨ |
ДАВАЛГАА |
ДАВЛАГАА |
ОНОШЛОГОО |
ОНОШИЛГОО |
МАГАДЛАГАА |
МАГАДАЛГАА |
БАТЛАНА |
БАТАЛНА |
НОТЛОНО |
НОТОЛНО |
ХӨТЛӨНӨ |
ХӨТӨЛНӨ |
МОРЬ ХАРАХ
Морь харах - Бие засах, шингэн мөр үзэх, шээх
- Монголчуудын мал аж ахуйт соёлоос үүссэн хэлц. Зарим цээрлүүштэй зүйлийг хэлэхдээ эерүүлэн утга далдалж хэлэх ёс монголчуудад бий. Жишээ нь: үхэх гэдгийг шууд үхэх гээд хэлдэггүй, нас барах, өөд болох, амьсгал хураах, тэнгэр болох гэх мэтчилэнгээр эерүүлнэ. Үүний нэгэн адил шууд шээх гэж хэлэхгүй, морь харах гэж хэлдэг нь морьтой яваа монгол хүн гадаа уяан дээрх унаж яваа морио харж, нягталж байх шаардлагатай бөгөөд энэ гарч морио харчихаад ирэх утгаар төлөөлүүлэн эерүүлж хэлдэг байна.
МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ТОВЧИЛСОН ҮГС
IT – Information Technology /Мэдээлэл технологи/
FN – Free Net /Чөлөөт сүлжээ/
LAN – Local Area Network /Дотоод сүлжээ/
Milnet – Military Network /Армийн сүлжээ/
NC – Network Computer /Сүлжээний компьютер/
ON – Open Network /Нээлттэй сүлжээ/
PAN – Personal Area Network /Хувийн орчны сүлжээ/
URL – Uniform Resource Locator /Хэлбэржсэн нөөц заагч/
VAN – Value-Added Network /Үнэлгээ нэмсэн сүлжээ/
WAN – Wide Area Network /Өргөн хүрээний сүлжээ/
WWW – World Wide Web /Дэлхий даяарх вэб/
Эх сурвалж: МОНГОЛ ХЭЛНИЙ ТАЙЛБАР ТОЛЬ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!