Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хөхний сүүгээр хийсэн гоёл

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийнхээ нялх нярай үеийг эргэн дурсаж байхын тулд хүмүүс сүүний үнэр шингэсэн бойтог, хувцас зэргийг нь хадгалдаг.

Тэгвэл одоо хөхүүл байх үеийнх нь эхийн хөхний сүүгээр дурсгалын зүүлт, гоёл хийлгэж хадгалдаг болжээ.

“Mom’s own Milk” нэртэй сайтад хүмүүс захиалж ийм эдлэл хийлгэдэг болсон байна.

Үнэ нь $19-$234-ын хооронд.

Сайтыг үүсгэн байгуулсан эх Викки Креватин дөрвөн настай хүүгээ одоо болтол хөхүүлдэг. Тэр анх ийм бүтээгдэхүүн хийдэг АНУ, Английн компаниуд руу хандаж үзэхэд уртаас урт захиалганд дарагдсан байжээ.

Үүнийг харсан Викки өөрийн компанийг байгуулж онлайнаар захиалга авч эхлэв.

Эхлээд тэр Etsy онлайн худалдааны сайтад зарж эхэлсэн боловч удалгүй бүтээгдэхүүнийг нь “хүний биеийн хэсэг” гэж үзээд хориглосон гэнэ.

Тиймээс өөрийн сайттай болж бизнесээ үргэлжлүүлжээ.

Викки захиалагчийн сүүг хүлээж авсны дараа түүнийг хатааж чулуужуулсны дараа бэхжүүлж бүрэх технологи хэрэглэдэг. Мөн янз бүрийн оруулга нэмж, хэлбэр дүрс, өнгийг нь шийднэ.

Ингэсний дараа хөхний сүүгээр хийсэн эдлэл нь яг шилэн эсвэл сувдан мэт харагддаг байна.

Сонирхолтой бизнесээс гадна эхчүүдэд хүүхдээ хөхөөрөө бойжуулах шийдвэр гаргахад нь түлхэц болдог сайн үйл гэж Викки үздэг байна.

 

Эх сурвалж: Mashable