Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукерберг удахгүй аав болох тухайгаа зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн цагийн өмнө Фэйсбүүк сүлжээг үндэслэгчдийн нэг, залуу тэрбумтан Марк Зукерберг, түүний гэргий Присцилла Чэн нар охинтой болох гэж байгаагаа зарлалаа.

Энэ мэдэгдлээ Зукерберг өөрийн Фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна. Мөн тэр хүүхэдтэй болохын тулд ямар бэрхшээл зовлон үзсэнээ хуваалцжээ. Тэд хоёр жилийн турш хүүхэдтэй болох оролдлого хийсэн бөгөөд гурван удаа үр зулбасан байна.

Харин одоогийн жирэмслэлт нь эрсдлээс хол, эх, хүүхдийн эрүүл мэнд сайн байгаагаа тэр онцолжээ. Бүр хэт авианы дурангаар харахад охин нь Зукербергт эрхийгээ гозойлгож “Лайк” гэсэн дохио өгснийг хүртэл дурдсан байна.

Мөн Зукерберг хүүхэдтэй болоход өөртөө тохиолдсон бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн давсан туршлагаасаа олон нийттэй хуваалцахаар шийдсэнээ бичжээ.

Хосууд 2012 онд Пало Алто дахь гэрийнхээ гадаа цэцэрлэгт 100 орчим зочинтойгоор хуримаа хийж байсан юм.

 

Эх сурвалж: Mashable