Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Прокурорын хувцасны таних тэмдгийг шинэчлэн баталжээ

ikon.mn
2015 оны 7 сарын 27
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Прокурорын байгууллагын бэлгэдэл, дүрэмт хувцасны зуны цамцны мөрдөс, малгайн тэмдэг, кителийн захан дээрх таних тэмдэгийн загвар батлагдав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын байгуулагын тухай хуулийн 41 дүгээр зүлийн 41.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны долдугаар сарын 10-ны өдөр 136 тоот зарлиг гаргаж Прокурорын байгууллагын бэлгэдэл, Прокурорын дүрэмт хувцасны захан дээрхи таних тэмдэг, малгайн тэмдэг, зуны цамцны мөрдөсний загварийг тус тус шинэчлэн баталсан байна.

 

Малгайн тэмдэг

 

Дүрэмт хувцасны захан дээрхи таних тэмдэг

 

“Хууль цаазын итгэмжит зөвлөх”-ийн зуны цамцны мөрдөс

 

 “Хууль цаазын ахлах зөвлөх”-ийн зуны цамцны мөрдөс

 

 “Хууль цаазын зөвлөх”-ийн зуны цамцны мөрдөс