
Монгол Улсад Ардчилсан чөлөөт сонгууль явагдсан түүхт 25 жилийн ойн дээр "Зориг" сан, Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэн хамтран нэгэн зургийн цомгийг өлгийдлөө.
“Монголд ардчилал эхэлсэн түүх” нэртэй энэхүү гэрэл зургийн цомог нь тэртээх 1990 оны Ардчилсан хувьсгалын түүхэн үйл явцыг багтаажээ.
Цомгийн нээлт өнөөдөр болсон бөгөөд нээлтийн арга хэмжээг “Хонхны дуу”-гаар эхлүүлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ардчилалд шилжих үеийн түүхэн дурсамжаасаа хуваалцлаа. Тэрбээр энэ үеэр мөр зэрэгцэн тэмцэж явсан журмын нөхөддөө талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн Ерөнхийлөгч, Элчин сайд Марк Грийн үг хэлж, 1990 оны Ардчилсан хувьсгалыг ямагт санан дурсаж байхыг онцолсон юм.
Иймд энэхүү гэрэл зургийн цомгийг “Зориг” сан Монгол орон даяар буюу ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, номын сангуудад үнэ төлбөргүй түгээх аж.
Дашрамд дурдахад, “Монголд ардчилал эхэлсэн түүх” зургийн цомог, тайлбар дээр С.Амарсанаа, С.Баяраа, Ц.Майдар, Д.Халиун нар ажиллажээ.
“МОНГОЛД АРДЧИЛАЛ ЭХЭЛСЭН ТҮҮХ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ...



Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!