2015 оны долдугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсад:
Тарваган тахал өвчний тохиолдлын нас баралт:
Ховд аймгийн Булган сумын харьяат “Г” 14 настай, эрэгтэй. Сумын Засаг даргын захирамжаар долоодугаар сарын 24-ний өдөр, 10:00-15:00-т шарилыг чандарлан оршуулсан.
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд 20,983 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1,191 хүн лабораторийн шинжилгээгээр, 7,860 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
-Амралтын өдрүүдэд ХӨСҮТ-д нийт 293 хүн хандаж, 43 хүн шинээр хэвтэж, 21 хүн эмчлэгдэн гарч, 83 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 43 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 9 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
Улаанбурхан өвчний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Малын галзуу өвчин:
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Булган аймгийн Баяннуур, Хангал сумдад малын галзуу өвчин бүртгэгдэж, 4 үхэр галзуу өвчнөөр өвчилжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!