Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 8-р бага хурал өндөрлөлөө

С.Бадрал, iKon.mn
2015 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Эл Сальвадор Улсын нийслэл Сан Сальвадор хотноо болсон Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын 8-р бага хурал амжилттай болж өндөрлөв. 

Уг бага хурлын төөлөөлөгчид “Ардчилал ба Хөгжил” сэдэвт Сан Сальвадорын тунхаглалыг баталлаа. Түүнчлэн АОХН-ийн Геремекийн нэрэмжит шагналыг Төрийн нарийн бичгийн дарга асан М.Олбрайтад олгов. Өмнө нь энэхүү шагналыг Н.Мандела, Ан Сан Су Чи зэрэг ардчиллын төлөө тууштай зүтгэлтнүүд хүртэж байжээ.

АОХН-ийн Сайд нарын 9 дүгээр бага хурлыг АНУ даргалахаар болсон байна.

Хуралд 70 гаруй орны 800 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн манай улсыг төлөөлөн оролцсон юм.