Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Уитни Хьюстоны охин 22 насандаа таалал төгслөө

Монголын мэдээ
2015 оны 7 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

2012 онд цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн алдарт дуучин Уитни Хьюстоны охин энэ оны нэгдүгээр сард гэрийнхээ ваннаас ухаангүй байдалтайгаар олдож эмнэлэгт хүргэгдэж байсан билээ. 

Тухайн үед Уитни, Бобби нарын ганц охин Бобби Кристина Жеоржиа мужийн Атланта дахь гэрээсээ дүүрэн устай ваннд живсэн байдалтай олдсон юм. Түүнээс хойш зургаан сар орчим хугацаанд эмнэлэгт ухаангүй байсан Кристина 22 насандаа мужийнхаа Дулут хотын эмнэлэгт таалал төгсчээ

Энэ талаар орон нутгийн мэдээллийн агентлагууд дамжуулсан байна.  

Өмнө нь Бобби Кристинагийн аппаратыг салгана, нас барсан гэх зэрэг мэдээлэл гарч байсан ч, Бобби охиныхоо аппаратыг салгалгүй өөр эмнэлэгт шилжүүлсэн байдаг. 

Зураг