Польш Улсын Варшав хотод эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХIХ дахь уламжлалт олон улсын тэмцээн амжилттай өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж манай дөрвөн эмэгтэй бөх барилдсанаас 58 кг-ын жинд Б.Шоовдор урамтай сайхан барилдаж алтан медальд хүртлээ.
Найман алтан медалиас Монгол, Беларуссын бөхчүүд тус бүр хошой, Азербайжан, Польш, Тунис, Туркийн бөхчүүд тус бүр нэг алтан медаль хүртжээ.
“Poland Open” тэмцээнийн нэр хүнд сүүлийн жилүүдэд нэр хүнд нь өсч оны гол тэмцээний өмнө эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны бөхчүүдийн том сорилго болоод байгаа билээ.
“Poland Open” ХIХ дахь уламжлалт олон улсын тэмцээн бөхчүүдийн хувьд олимпийн эрх олгох ДАШТ-ий өмнөх сорилго боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!