Жилийн жилд урин дулааны улирал, тэр дундаа долоо, наймдугаар сард иргэд маш ихээр аялж зугаалдаг. Энэхүү уламжлалын дагуу энэ жил ч гэсэн аялаж зугаалах иргэдийн тоо өмнөх жилээс эрс нэмэгджээ.
Монголчууд болсон хойно нэг сайхан амарч байгаагийнх хорхог юм уу, болбол боодог идчих бодлыг тээдэг. Тэр бодолдоо хөтлөгдөн урт шар хорхойн боодгийг эрж хайн, бүр үнэ цохиж авдаг. Энэ нь өөрсдийгөө эрсдэлд оруулж буй гэдгээ мэдэхгүй, эсвэл мэдсэн ч надаас холуур биз гэх сүсгээр явсаар ирсэн.
Гэтэл олон хавар нэгэндээ гэдэг шиг саяхан Ховд аймгийн Булган суманд тарваган тахлаас болж 14 настай хүү нас баржээ. Тэрээр, тарваганы мах иднээс болж, өндөр халууран, эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авч чадаагүй байна.
Иргэдийн хувьд зуны улиралд ямар нэгэн байдлаар бие нь тавгүйрах, халуурсан үедээ өөрөө өөрсдийгөө эмчлэх гэдэг.
Иргэдийн хувьд зуны улиралд ямар нэгэн байдлаар бие нь тавгүйрах, халуурсан үедээ өөрөө өөрсдийгөө эмчлэх гэдэг. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийгөө наранд цохиулсан байх магдлалыг хамгийн түрүүнд оношоо болгож, гар доорх зүйлээ ашигладаг. Гэтэл энэ нь өөрсдийгөө зүгээр “алж” байгаатай утга нэг юм.
Одоогийн байдлаар манай улсын 17 аймгийн 132 сум, тэр дундаа Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймагт тарваган тахал гарах магадлал өндөр байгаа юм байна. Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин ажээ.
Үүнийг манай улсын иргэд тэр дундаа тарваганы маханд дурлагчид мэддэг ч дуртай учраас амаа олохгүй идсэнээс болж, ийнхүү өөртөө эрсдэл үүсгэж буй хэрэг. Тиймээс аялал зугаалгын улирал ид үргэлжилж буй энэ өдрүүдэд иргэн та өөрийгөө болон бусдыгаа эрсдэлд оруулахгүйн тулд анхаарал болгоомжтой, болж өгвөл тарваганы мах идэхгүй байх нь чухал юм.
Хэрвээ тухайн иргэн халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн цагаас зургаан хоног, дунджаар 2-3 хоног байдаг ажээ. Шинж тэмдэг нь гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх гэх мэт ерөнхий хордлогын шинжүүд илэрдэг байна. Үүнийг л манай иргэд өөрсдөө гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролдсоноос болж ийнхүү цаг хугацаа алдаж, эцэстээ амь насандаа аюул учруулдаг ажээ. Үүнээс гадна арьс салстаар халдвар авсан үед нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү үүсэн, цусархаг шүүдэс бүхий цэврүү болох мөн булчирхай томорч хүчтэй эмзэглэж, өвддөг байна.
Харин амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгадаг байна. Халдвар авах хамгийн том асуудал бол хоол боловсруулах замаар халдвар авах. Иргэдийн хувьд ихэнх нь хоол боловсруулах буюу тарваганы мах идсэнээс үүдэн ийнхүү халдвар авдаг байна. Гэхдээ энэхүү тахлаас сэргийлэх олон арга бий.
Вакцинд хамрагдахаас эхлээд ахуйн ариун цэврийг сайн сахиж, халдварын голомт руу аль болох явахгүй байх нь чухал. Үнэхээр явах шаардлага гарвал вакцинд хамрагдах хэрэгтэй. Манай улс Казахстанаас 29 мянган тун вакцин авч, 17 аймаг есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн байна. Тиймээс иргэдийн хувьд хамгаалах боломж байгаа учраас анхаарал болгоомжтой байх нь чухал болоод байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!