МЭДЛЭГ: Усны тоолуурыг хаана баталгаажуулдаг вэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хавар усны тоолуурын баталгаажуулалт явагдсан. Энэ үеэр баталгаажуулалт хийлгээгүй айл өрх, албан байгууллагын усыг задгайгаар тооцож, төлбөр нэхэмжилж байгаа.
Тэгвэл иргэд дараах лабораториудад хандаж, усны тоолуураа баталгаажуулж болох нь.
БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХУГАЦАА :
Айл өрхийн усны тоолуур – 4 жил тутамд баталгаажуулна
Төсөв, аж ахуй нэгж, албан байгууллагын тоолуур – 2 жил тутамд баталгаажуулна
- УСУГ- ын Усны тоолуурын лаборатори
Баянзүрх дүүргийн I хороо, Сансарын туннелийн хойно, 48 дугаар дунд сургуулийн өмнө
15-150 мм-ийн диаметртэй халуун, хүйтэн усны тоолуур шалгаж, тохируулж, баталгаажуулна.
- СХҮТ-ийн Усны тоолуурын лаборатори
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо ТӨ-ийн СХҮТ-ийн байр “Б” корпус
15-20 мм-ийн диаметртэй халуун, хүйтэн, усны тоолуур шалгана.
- "Акуатус" ХХК-ны Усны тоолуурын лаборатори
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо ТӨ-ийн СХЗҮТ-ийн байр “Б” корпус
15-80 мм-ийн диаметртэй халуун, хүйтэн усны тоолуур шалгана.
- Инженеринг сервис ХХК Усны тоолуурын лаборатори
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 100 айл, Цагдаагийн гудамж-6
15-150 мм-ийн диаметртэй халуун, хүйтэн усны тоолуур шалгана.
- "М-С-Эс" ХХК Усны тоолуурын лаборатори
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө "М-С-Эс Анун" төв
15-40 мм-ийн диаметртэй халуун, хүйтэн усны тоолуур шалгана
Мэдээллийн эх сурвалж: УСУГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
