Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратегийг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг зохицуулж ажиллахыг Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатад үүрэг болгосон байна.
Энэхүү стратегийг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Оюуны өмчийг бий болгох, хамгаалах, ашиглах удирдлага, менежмент, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэж, оюуны өмчийн талаарх мэдлэгийг нийтэд дэлгэрүүлэн хүртээмжтэй болгох, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг бодитоор дэмжих, оюуны өмчийн хамгаалалтын эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгох, оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэх замаар тогтолцоог өнөөгийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх бодлогыг боловсруулж баталжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!