Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дамаскийн оршин суугчид нохой, муураар хооллож байна

Өглөөний сонин
2013 оны 10 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг
Дамаск хотын баруун, хойд хэсэгт 400 мянга гаруй иргэд эрүүл мэнд, хоол хүнсний дутагдалд орж байна

Иргэний дайн үргэлжилж байгаа Сирийн нөхцөл байдал өдөр ирэх бүр дордож, иргэдийн амьжиргаа туйлджээ.

Хүнсний хомсдолд орсон Дамаскийн иргэд гудамжны золбин нохдоор хооллож байна.

“Ройтерс” агентлагийн тусгай сур­валж­лагч­дын мэдээлснээр Да­маск хо­тод тус­гаарлагдаж үлдсэн хо­тын оршин суугчдын хүнсний хангамж тасраад нэлээд уджээ. Хоол ундгүй болсон Дамаскийн иргэд гудамжны золбин нохдоор хүнсний гол хэрэгцээгээ хангаж байна. 

Дамаск хотын баруун, хойд хэсэгт босогчид бэхлэлт барьсан бөгөөд бусад гармыг засгийн газрын цэргүүд хяналтдаа аваад байгаа юм. Олон жижиг байшин их­тэй, гудамж нарийн тул сөр­гөлдөгч талууд Дамаскт тэр бүр зэвсэгт тулгаралт хийлгүй ал­сын цохилт, бага оврын пуужин хэрэг­лэж, үндсэндээ хотыг ер­төн­цөөс тусгаарлажээ. 

Тиймээс тус­гаарлагдсан орчинд буй 400 мянга гаруй иргэд эрүүл мэнд, хоол хүнсний дутагдалд орж байгаагаас нэгнийгээ идэхээс буцахгүйд хүр­сэн талаар “Ройтерс”-ийн сурвалж­лах баг мэдээлж байна.

Зураг