Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шүдлэнгийн уралдаанд Д.Эрдэнэбулганы хонгор үрээ түрүүллээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 7 сарын 10
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:09 2015/07/10

Шүдлэн насны морьд барианд орлоо.

Түрүү магнай: Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат уяач Д.Эрдэнэбулганы уяж хурдлуулсан хонгор үрээ
Аман хүзүүнд: Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Д.Хишигжаргалын халзан үрээ
Айргийн гуравт: Дундговь аймгийн Хулд сумын уяач Б.Баярсайханы хул
Айргийн дөрөвт: Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач Б.Балдоржийн хүрэн үрээ
Айргийн тавд Ховд аймгийн Мянгад сумын харьяат З.Мэндсайханы хүрэн үрээ

16:00 2015/07/10

Шүдлэнгийн уралдааныг хүчингүйд тооцохыг шаардаж байна

Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809,  Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан 14.00 цагаас эхлэх байсан ч морьдыг шүдлэх явц, хэмжилт болон хасалтаас шалтгаалан нэлээд хугацаа алдлаа.

Шүдлэн насанд 228 үрээ бүртгүүлснээс 91-н үрээг гарааны зурхай руу хөдөлгөж 137-г нь эрлийз хэмээн хурдан морины салбар хорооноос үзээд хаслаа.

Уралдаанд оролцолгүй үлдсэн морьдын уяач нарын хувьд их бухимдалтай байгаа бөгөөд хурдан морины салбар хорооны гишүүдтэй маргаан үүсгэж, энэ удаагийн уралдааныг хүчингүйд тооцож 13-ны өдөр дахин уралдуулахыг шаардаж байна.