Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 452 харваач оролцож байна

Г.Номин, iKon.mn
2015 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Шагайн харваа

Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 50 багийн 452 харваач, Өмнөговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотын багууд оролцож байна.

Энэхүү наадамд МУ-ын үлэмж дархан мэргэн 42, МУ-ын дархан мэргэн 24, МУ-ын гарамгай мэргэн 33, МУ-ын мэргэн 28, МУ-ын дэд мэргэн 47, харьшгүй мэргэн 12, Аймгийн гоц мэргэн 78 оролцож байгаа бөгөөд нийт оролцогчдын 50 гаруй хувь нь цолтой харваачид байгаа юм.

Энэ жилийн шагайн харваан тэмцээний хамгийн ахмад харваач нь Дундговь аймгийн харьяат 91 настай Д.Санжаагэндэн гуай байгаа бол хамгийн залуу нь Төв аймгийн харваач 14 настай н.Билгүүтэй байна.