Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батзориг: Г.Өсөхбаяр аварга зүүний магнайд гарч барилдана

С.Бадрал, iKon.mn
2015 оны 7 сарын 10
iKon.MN
 

Баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Батзориг хоёр дархан аваргын хэн нь зүүний магнайд гарч барилдах талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Энэ жилийн наадамд 512 бөх барилдах бөгөөд өчигдөр эхэлсэн бүртгэл өнөөдрийн 18:00 цагт дуусна. Барилдааныг шударга явуулах зорилгоор засуулууд энгэртээ камертай ажиллана.

Хоёр аваргын хувьд хоёулаа бөхийн салбар хороонд өргөдөл гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр аваргыг тус тусад нь хүлээн авч уулзаад хуулийн дагуу шийднэ гэдгээ хэлсэн.

Бөхийн эрэмбийг салбар хороо тогтоохгүй. Үндэсний бөхийн холбоо хуулийн дагуу шийдэх эрхтэй. Тиймээс дархан аварга Г.Өсөхбаяр зүүний магнайд гарч барилдана.

Бөхийн эрэмбээс болж элдвийн маргаан гаргавал Үндэсний баяр наадмын тухай хуулийн 7.4.1-нд заасны дагуу хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг сануулав. Уг хуульд Үндэсний бөхийн холбооны шийдвэрийг эсэргүүцсэн тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авна гэж заасан байдаг аж.

Тиймээс дээрх шийдвэрт гомдолтой байгаа бол шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа гэдгийг мөн хэлсэн юм.   

МҮБХ-ноос хоёр аваргад дараах албан бичгийг хүргүүлжээ.