Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр завсарлана. Хаврын чуулганы сүүлчийн хуралдаанаар батлагдсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсох юм байна.
Энэ Хаврын чуулган УИХ-ын дэгийн хуулираа долоодугаар сарын 1-нд завсарлах ёстой байсан. Гэсэн ч чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой асуудлууд дуусаагүй байсан учир УИХ-ын дарга З.Энхболд бүрэн эрхийнхээ хүрээнд чуулганы хугацааг долоодугаар сарын 10-н хүртэл сунгаад байсан юм.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 07 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
09.00 цагаас:
1. Батлагдсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсох;
2. Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хаалт.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!