Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Нийтийн сонсголын тухай хуулийг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа.
Нийтийн сонсголын тухай хуулийг 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөхөөр болов.
Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах, парламентын ардчиллыг төгөлдөршүүлэх, парламентын хяналтын механизмыг боловсронгуй болгох, ил тод байдлыг хангах цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжирахад чухал түлхэц болох ажээ. Нийтийн сонсголын тухай хуулиар Төсвийн хяналтын, Ерөнхий хяналтын, Томилгооны, Захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, Орон нутгийн сонсголыг явуулахаар боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!