Автомашин үйлдвэрлэгч Шевролет гар утсанд зориулсан сэрүүцүүлэгчтэй машинууд гаргах гэж байна.
Зуны халуунд машинд яваа гар утаснууд ихээр халж зай тэжээл нь мууддаг талтай. Тэгвэл хянах самбарын доор байрласан утасны тавиур нь машины сэрүүцүүлэгчийг ашиглан гар утасыг мөн сэрүүн байлгана.
Энэ тавиур нь бас залгуургүйгээр утасыг цэнэглэдэг давхар үүрэгтэй. Ингэхийн тулд гар утсанд нь утасгүй цэнэглэх технологи нэвтэрсэн байх хэрэгтэй.
Active Phone Cooling систем гэгдэж байгаа энэ шийдэл нь 2016 оны Impala, Malibu, Volt, Cruze загваруудад нэвтрэх юм байна.
Эх сурвалж: Chevrolet
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!