Алтайн уулсаа түшиж амьдардаг Говь-Алтай нутгийнхан нутгийн зөвлөлийн гишүүд нэгдсэн хурлаа Улаанбаатар хотод зохион байгуулж нутгийн зөвлөлийн даргаар Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарыг 100% саналаар сонголоо.
Макс Ганбаа бизнесийн гараагаа 00-с эхлээд, Макс групп болтол өсөн дэвжүүлж, олон мянган ажлын байр бий болгож түүний цаана олон мянган гэр бүл ажилтай орлоготой авч яваа.
Мөн эх орондоо олон арван бүтээн байгуулалт хийж бүтээж чадаж байгаа учраас, нутгийн зөвлөлөө авч явах үүрэг даалгаварыг нутгийн ах нар, Алтай нутгийн зөвлөл өгчээ. Одоо Д.Ганбаатарт нутаг орныхоо төлөө зүтгэх үлдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!