Харанга Ресурс “Сэлэнгэ” төсөлдөө ашиглалтын лиценз авав
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Харанга Ресурс” компанийн охин компани “Харанга хүдэр” ХХК Ашигт малтмалын газраас Сэлэнгэ төсөл дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ.
Уг тусгай зөвшөөрөл нь 3,480 га талбайг хамрах бөгөөд 2045 он хүртэл 30 жилийн хугацаатай юм байна. “Харанга ресурс” нь тус компанийн 80%-ийг эзэмшдэг.
Сэлэнгэ төсөл нь Сэлэнгэ, Дархан Уул аймгийн нутагт байрлах бөгөөд 3 ордоос бүрддэг. ЖОРК стандартаар батлагдсан нөөц нь дунджаар 17.2%-ийн төмрийн агуулгатай 254 сая тонн төмрийн хүдэр бөгөөд хамгийн их нөөцтэй орд нь 200 сая тонны нөөцтэй Дундбулагийн орд юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

